Уран бүтээл хийлгүй хэсэг хугацаанд нам жим байсан Төрийн соёрхолт дуучин Д.Болд саяхнаас шинэ уран бүтээл хийж эхэлсэн талаар фэйсбүүк хуудастаа бичих болов. Тэрбээр саяхан “Энэ онд гаргах шинэ дуунуудын найруулгыг хийж байхад Баачка /”Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун/ ах өрөөнд орж ирж хамтдаа дууллаа. Давгүй дуу болох шинжтэй байна шүү” хэмээжээ. Сонирхуулахад, Төрийн соёрхолт дуучин “Aim4R” продакшныхантай хамтран бүжгийн сургалт зохион байгуулахаар болсон байна. Сургалт “Жаргалан” хотхон дахь “B production”-ы байрт энэ сард эхлэх аж.
Б.СИЙЛЭН