Дуучин С.Жавхлан иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран дахин мэдээлэл хийлээ. Өмнө нь дуучин С.Жавхлан Ерөн хийлөгч болоод УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан ч ирээ-гүй. МҮОНРТ түүнд эфирийн цаг гар гаж өгсөн ч ги шүүд ирээ-гүй гэдэг шалтгаанаар мэтгэлцээнийг тараасан юм. Дуучин С.Жавхлангийн энэ үйлдлийг иргэд олон янзаар тайлбарлаж байгаа. Зарим хэсэг нь түүнийг “Дуугаа дуулаад явахгүй хэтэрхий их улстөржлөө”, “Төрийн тэргүүнийг хүссэн болгон мэтгэлцээнд дууддаггүй юм” гэж шүүмжилж байгаа. Тэгвэл дуучин С.Жавхлан гандан буурахгүй Төрийн тэргүүн болоод улстөрч-дийг да хин мэтгэлцээнд дуудлаа. Өмнө нь ёсзүйгүй, бүдүүлэгээрээ цол луулсан С.Жавхлан энэ удаа соёлтой байдлаар мэтгэлцээнээ зохион байгуулахаар болсон гэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчийг дуудах биш, эсрэгээрээ энэ сарын 6-ны өдөр ард түмний төлөөлөлтэй Төрийн ордонд өөрсдөө очихоор болжээ