04.03

Орост загас агнуурын онгоц живж, 54 хүн нас баржээ

Камчаткын хойгт Оросын загас агнуурын онгоц живж, хөлгийн 54 гишүүн амиа алдсан тухай албаны эх сурвалжууд дамжууллаа. Аврагчид 63 хүнийг аварсан ба тэдний ихэнх нь биеийн дулаанаа алдаж, осгосон тухай Оросын Алс Дорнод дахь албаныхан мэдэгджээ. Мөн багийн 15 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Дальный Восток гэх хөргөгчтэй загас агнуурын уг онгоц живэх үед тавцан дээр 132 хүн байжээ. Тэдний 78 нь Орос, 42 нь Мьянмарын иргэн байсан гэнэ. Харин бусад нь Вануату, Латви, Украйны иргэд байсныг албаныхан мэдэгдсэн юм. Дальный Восток нь орон нутгийн цагаар өглөөний 06 цаг 30 минутын орчимд Крутогоровскийн суурингаас баруун зүгт 330 км-ийн зайд Охотскийн тэнгист живжээ. Амиа алдагсдын дунд хөлгийн ахмад байсныг эх сурвалж мэдэгдсэн байна.

Б.Болормаа