01.27

ШӨХТГ-аас ”Юнивишн”-ийг шалгахаар болов

“Юнивишн” -ийнхэн өрхийн хэрэглээний багц буюу интернет үйлчилгээндээ өөрчлөлт оруулж, хэрэглээг хязгаарлахаа зарласан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, тус компанийг шүүмжилж эсэргүүцсэн иргэд маш ихээр хэл ам хийх болсон.

Тус компани энэ сарын 20-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хэрэглээндээ нийлүүлэн сонго” нэртэй үйлчилгээний багцын санал гаргасан нь ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх аж.

Гэтэл иргэдийн хувьд хязгааргүй хэрэглээг илүү ихээр сонирхож байгаа тул өөрсдөөс нь асуулгүйгээр хэрэглээг нь өөрчилж хязгаарлаж байна гэж үзсэн тул ШӨХТГ-т гомдол гаргаж тус газрыг шалгаж өгөхийг хүсчээ. 

Энэ талаар тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан “Сүүлийн өдрүүдэд "Юнивишн" компанитай холбоотой гомдол санал маш их ирж байгаа. Иймээс манайхаас ажлын хэсэг гарч тус компанийг шалгахаар болсон” гэв.

Эх сурвалж:Өглөөний сонин