01.28

Шарлотта Диана сурталчилгаанд тогложээ

Английн “Seraphine” хүүхдийн хувцасны брэнд бяцхан гүнж Шарлоттад зориулан “Диана” цуглуулгуулгаа гаргасан байна. Цуглуулганынхаа талаар брэндийн захирал Сесиль Рено “Английн ард түмэн хатагтай Диана Спенсерийг одоо ч хүндэтгэн хайрлаж буйн илэрхийлэл болгон энэхүү цуглуулгаа гаргалаа. Цуглуулгын дээжээс гүнж Шарлотта Дианад илгээсэн нь ахайтан Кейтэд таалагдаж, бяцхан гүнжид тэдгээр хувцасыг өмсүүлэн гэрэл зургийг нь авсан байсан” хэмээн Английн “Tatler” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн “Диана” цуглуулгын борлуулалтын орлогын 20 хувийг хүүхдийн төлөө буяны байгуулагад хандивлахаар болсон байна. 


Эх сурвалж http://www.info.mn