01.28

“Реал” Нэймарт 35 сая еврогийн цалин санал болгов

Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал” энэ зун өөрийн мөнхийн өрсөлдөгч “Барселона”-гийн довтлогч Нэймарыг авах гэсэн оролдлогоо орхихгүй аж. Мадрид хотын багийн ерөнхийлөгч Флорентино Перес бразил залууд нэг жилд 24 сая евро өгөх саналыг тавьжээ. 

Энэ нь Нэймарын одоогийн авч байгаа цалингаас хоёр дахин илүү юм. Дээр нь хэрэв Нэймар “Реал”-д ирвэл шууд урамшуулал болгож 30 сая евро хүртэх боломжтой. Өдгөө довтлогч залуугийн барьцаа үнэлгээ 190 сая евро байгаа билээ. Мөн Перес энэ улирлыг дуусгаад довтлогч Криштиану Роналдуг худалдах шийдвэр гаргасан байна. 


Эх сурвалж:  www.wikimon.mn