04.03

“Улаанбаатар төмөр зам”-д шалгалт хийнэ

Үндэсний аудитын газраас “Улаан-баатар төмөр зам” Орос, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгт шалгалт хийхээр болжээ. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүлсэн аж. Албан бичигт Л.Пүрэвбаатрыг 200 сая төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” машин унаж, 1.5 тэрбум төгрөгийн хаус худалдан авсан. Эдгээр нь нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйгээс гадна эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байсныг ТӨХ-ны албан тоотод дурджээ. Харин Л.Пүрэвбаатар үүнийг үгүйсгэсэн. Тиймээс Үндэсний аудитын газраас “Улаанбаатар төмөр зам”-д аудитын шалгалт оруулахаар болоод байгаа юм.

М.ЭНХ