01.28

Их аварга Д.Дагвадорж мөрөөдлөө биелүүлэв

Нэгэн цагт арлын орныг шуугиулж аархаж явсан их аварга Д.Дагвадорж зодог тайлсанаасаа хойш эх орондоо тааваараа дураараа, ёстой л нэг жаргаж яваа.

Багаасаа хурдны морь унах мөрөөдөлтэй байсан ч унаж чадаагүй Дагваа аварга маань "Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлсэн агшин. Уяач нь миний найз Монгол улсын манлай уяач Буяннэмэх" гэсэн тайлбартайгаар энэхүү зургаа өөрийн цахим хуудаснаа тавьжээ. Аваргын зургийг харвал бүүр нэг баярласан, нүд нь хүртэл мөрөөдөлдөө хүрсэн хүүхэд шиг л харагдаж байна. Мориндоо томдсоныг эс тооцвол сайхан л агшинг харуулжээ. 

www.top.mn