04.03

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай хэлэлцэж байна

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр болж  Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан. Хуралдааны дэгийн дагуу завсарлага авсан хугацаа өнөөдр дууссан тул НИТХ-ын ээлжит хуралдаан 9 цагаас эхэлж, дээрх дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
 

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн  иргэдээс "Хот байгуулах тухай асуудал"-аар Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр санал авч, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм. Хуралдааныг "UBS global" сувгаар шууд дамжуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.