Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлын хажуугийн "Шангри-Ла төв"-ийн барилгад өчигдөр 11:50 цагийн үед гал гарсан билээ. Гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, Хордлогын яаралтай төвд хүргэгдсэн ажээ. Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очсон юм байна. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан гэх эх сурвалж мэдээллээ.
Харин "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудалд гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд галын шалтгааныг тус буудлын ажилтнууд хорлон сүйтгэх зорилгоор гал тавьсан байж болзошгүй хэмээн хардаж буй ажээ. Учир нь “Тус барилгын цахилгааны холболтыг өчигдөр албаны хүмүүс шалгах гэж байсан" юм байна.
ЧОЙ