01.29

Шакил О’Нилд хөшөө босгоно

Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лэйкерс” багийн удирдлага тус багийн тоглогч асан Шакил О’Нилд зориулж Staples Center спортын ордныхоо гадна хөшөө босгохоор шийджээ. Энэ үйл явдал ирэх улирлын явцад болох юм. 

Staples Center-ийн гадна тус багийн домогт тамирчид асан Жерри Уэст, Мэжик Жонсон, Карим Абдул-Жаббар, түүнчлэн тайлбарлагч Чик Херн нарын хөшөөг босгоод байгаа билээ. О’Нил “Лэйкерс” багт найман улирлыг өнгөрүүлэхдээ Калифорни мужийн багтай хамт гурван удаа лигийн аварга болж байсан аж.

Эх сурвалж www.wikimon.mn