УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Су.Батболдын санаачилсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас анхны хэлэлцүүлгээр батлах саналыг үндэслэн санал хураалт явуулахад, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дээрхи хуулиуд батлагдлаа. Ингэснээр монголчууд Цагаан сарын шинийн нэгны өдөрөөс бүх нийтээр амрах буюу сар шинийн өдрүүдэд нийт 7 өдөр амардаг болж байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn