“Албан татвар төлөгч” гэж бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч буй хувь хүнийг хэлнэ. Албан татвар төлөгчид дор дурдсан шалгуурыг хангасан тухайн жилийн худалдан авалтаар төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгоно. Мөн худалдан авалтын баримтаараа сугалаанд оролцох эрхтэй.
Бүртгэх: Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ. Борлуулалтын орлого нь 10,0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно. Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болно.
www.TOP.mn