02.01

“Юнивишн хязгаарлалт хийгээгүй”

Юнивишнийн өрхийн  гурвалсан үйлчилгээ   өнөөдрөөс  эхлэн шинэчлэгдэж байна. Энэхүү шинэчлэлд багцын үнэ өөрчлөгдөөгүй, мөн хэрэглээнд ямар ч хязгаарлалт тавиагүй юм. Юнивишн өрхийн үйлчилгээний багцуудаа илүү энгийн ойлгомжтой болгох үүднээс  нэршлийн  хувьд шинэчилсэн.  Мөн  Энтертайнмент,  Гэр  бүлийн  контент   бүхий сувгийн багцууд нэмэгдэж, интернэтийн нөхцөл ч мөн шинэчлэгдсэн. Харин үнийн хувьд ямар   ч   өөрчлөлт   ороогүй.  Интернэтийн   шинэчилсэн   нөхцлийн   хувьд   хэрэглэгчийн интернэтийн   хэрэглээ   хязгаарлагдаагүй,  интернэт   хаагдана   гэсэн  ойлголт   байхгүй.

Юнивишнийн хэрэглэгчдийн 99 хувь нь сард 49,2  GB  хүртэл дата хэрэглэдэг судалгаан дээр үндэслэн дээрх шинэчлэлийг хийсэн учраас хэрэглэгчийн 99 хувьд энэхүү өөрчлөлт нөлөөлөхгүй юм байна.

“Юнивишн ХХК”  хэрэглэгчидтэйгээ сувгийн нэр төрлийг гэрээндээ тусгадаггүй, тухайн үеийн зах зээлийн зарчмаар сувгийн нэр төрөл тоо өөрчлөгдөж болох нөхцөлтэй байдаг юм байна.

2011-2013 онд Юнивишн  HBO-ийн 4 сувгийг хэрэглэгчиддээ хүргэдэг байсан   бол   2013   онд   гэрээ   сунгахад   НВО  сувгийн   зүгээс   үнээ   огцом   нэмсэн   учраас

хамгийн   их   үзэлттэй   НВО  HD  сувгийн   гэрээг   сунгаж,   бусад   үзэлт   багатай   сувгуудын гэрээг дуусгавар болгосон байна. Харин SPS-ийн хувьд Юнивишн гэрээний дагуу спортын

төрөлжсөн 4 сувгийг өөрийн дэд бүтцээр хэрэглэгчдэд хүргэдэг. SPS-ийн сувгийн контент болон  чанарын   асуудалд   хөндлөнгөөс   оролцох  эрхгүй   юм.   Гэхдээ   хэрэглэгчийн   зүгээс ирсэн аливаа санал гомдлыг тухайн сувагт нь дамжуулан уламжлах замчмаар ажилладаг байна.   

www.TOP.m