02.03

Алт гэсэн үг орсон ургамалууд

1. Алтан бадам - өнгө шар, бад хэлбэртэй нэгэн зүйл цэцэг

2. Алтан бидэр - гялбалзсан сайхан улаан өнгөтэй, хэлтэс нь давхцаж, бидэр мэт харагдах бяцхан цэцэг
3. Алтан бөөр - монголд дөрвөн зүйл ургадаг, зарим үр нь хортой, олон наст өвс
3. Алтан бялзуухай - иш нь элсэн өнгөтэй, үслэг навч хажуу хоёр этгээддээ хоёр салаа ургасан нь бялзуухайн жигүүр мэт, бут бутаар урган, залгаж цэцэглэх цэцэг
4. Алтан гануур - уулын бэл, хадны ан цав газар ургадаг, цэцэг улбар шар, улаан, үнэр анхилуун, үндэсний хальс чилгэр, иш гоолиг шулуун, олон наст өвс, үндсийг нь хүн малын шарх, бэртэнгэ, хорын халууныг анагаахад хэрэглэнэ
5. Алтан гарди - сүү шиг цагаан шүүстэй, цомхон баг цэцэгтэй, улаан цэцэг дэлгэрдэг олон наст өвс
6. Алтан жүрж - хэлбэр төрх амтат жүржтэй төстэй, хэмжээгээр арай багахан, улбар шар хальстай, амт исгэлэн, анхилуун цагаан цэцэгтэй, урт өргөслөг навчтай, дорнодХималайн уулаас гаралтай мөнх ногоон модны жимс
7. Алтан загасны өеө - нуур цөөрмийн усанд ургадаг олон наст өвс
8. Алтан зоос - хээр тал, ой модон дотор буюу уулын гуу жалганд ургадаг, цэцэг нь улаавтар, бор эсвэл ягаан өнгөтэй байдаг өвс
9. Алтан зул -  хар сэвхтэй, цагаан, улаан, шар гурван зүйлийн өнгөтэй, хэд хэдэн хүйс нэгэн дор багтаж сүлжсэн зулын адил цэцэг, сэрүүн цэцгийн навчаас баахан явцуунавчистай олон наст сонгинолог ургамал
10. Алтан манжлага - авирч ургадаг шар цэцэгтэй, навч нь цувран ургах нэг наст өвслөг таримал ургамал
11. Алтан ороонго – модонд ороон ургадаг, өндрөөшөө хэд хэдэн хос алд, зэллэн нэг салаанд хэд хэдэн навч гарч, салаа тутам арван хэдэн цэцэг цэцэглэдэг, таван хэлтэстэй,томоохон хүйстэй, улбар шар өнгөтэй цэцэг
12. Алтан сиймхийлэг - улбар шар өнгөтэй, гялтганасан сайхан цэцэг
13.  Алтан товч -  Хээр хөдөөд ургах удвалын язгуурын нэг наст өвс, хааяа таримал, зэрлэг ч бас буй, гоёл чимэглэлийн цэцэг болохоос гадна цэцгээс нь анхилам үнэртэйтос гарган авна
14. Алтан тэрэг - олон наст өвс, гуч гаруй зүйлтэй, монголд нэг зүйл нь ургадаг
15. Алтан утас - уул талаар ургадаг, алтан утас шиг шилбэтэй, шар цэцэгт нэгэн зүйл өвс
16. Алтан харгана - алтлаг гоёмсог шар шилбэтэй, салаалсан мөчиртэй, доош нугарсан өргөслөг цайвар ногоон навчтай, шар цэцэгтэй, их төлөв уулын хяр, ар, шил газарургадаг, өндөр нь нэг метр хүрдэг, харганын нэг зүйл бут
17. Алтан хуа - лянхуатай адилавтар бяцхан, тоорцгоос дараалан цөм улбар шар өнгөтэй, долоон хэлтэстэй, нэгэн ишинд хэд хэдэн цэцэг цэцэглэдэг, усанд ургах цэцэг
18. Алтан хувайс - дулаан орны уулын хажуугаар ургадаг, салаа мөчир нь үс өргөстэй, баг цэцэг нь шар өнгөтэй, анхилам үнэртэй, цэцгээс нь анхилам үнэртэй тос гарган авдаг таримал мод
19. Алтан хумхи - ороомог цэцгийн адил, хэлтэс дан, өнгө улбалзан, нүд эрээлжлүүлнэ
20. Алтан хундага - уулын бэл хормой дагаж хавар эрт ургадаг, алтан шар голтой, том цагаан юмуу улбар шар дэлбээ бүхий гоёмсог цэцэгтэй, хүйс бяцхан, цэцэглэхдээ дүгрэгхундаганы адил, үр муруй барчгар, нэг наст өвс
21. Алтан цацаг - халуун орны нэгэн зүйл эмийн өвс
22. Алтан цэгцүүхэй - сэрүүн дулаан бүсийн хээр тал, уулын хажуугаар ургадаг, тоорын цэцэг мэт болоод уртхан хэлтэстэй, тоорцогноос нь шар түрүү гарч цэцгийг бүрхэн хучдагнэг зүйл цэцэг
23. Алтан цэцэг - улбар шар өнгөтэй, долоон хэлтэстэй, нэгэн ишинд хэд хэдэн цэцэг цэцэглэдэг, том төмслөг үндэстэй, иш нарийн үр нь хавтгай, уулын хажуугаар зэллэн ургадаг, хулуугийн язгуурын олон наст өвс.
24. Алтаргана - Ой модны хөвөө, намгийн хажуугаар ургадаг, олон наст өвс, гол гэсэртэн овог хамаарна. Мөн Алтан харгана, буурцагтан овогт хамаарна.
25. Алтсан - алтсан цэцэг (алтан шар өнгөтэй, дөрвөн дэлбээ бүхий цэцэгтэй бут мод, цэцэг нь салхинд үлээгдэн хөдлөх нь эрвээхэй дэвэхийн адил сайхан харагддаг).

www.TOP.mn