02.03

Улаан-Үд хотын хөх гацуурыг нутагшуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

Өнгөрсөн оны 8 дугаар сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг  амжилттай зохион байгуулснаас гадна  хотууд мэргэжилтэн солилцох, багш, эмч,  сурагч солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж иржээ. Уулзалтын үеэр Улаан-Үд хотоос хот тохижилтод маш чухал нөлөө үзүүлдэг хөх гацуурыг авч Улаанбаатар хотод тариалах, багш, мэргэжилтэн, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар  талууд харилцан санал солилцлоо.

www.TOP.mn