02.03

Идэх өвсгүй болсон ан амьтанд өвс тарааж байна

Хүйтний эрч чангарч мал, ан амьтан хөлдөж үхсэн учир Говь-Алтай аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж Халиун, Шарга сумын нутагт бэлчээрийн мал, зэрлэг ан амьтан төвлөрсөн газруудад 11 тонн өвс өнөөдрөөс тараан байршуулах шийдвэр гарган ажиллаж эхлээд байна.

 

2016 оны 01 дүгээр сарын сүүлийн 10 хоногоос хүйтний эрч эрс чангарч Шарга сумын Баянгол багийн Элэгт, Бор үзүүр гэдэг газарт зээр хэсэг хэсгээр явж чадахгүй зарим нь осгож үхсэн байна. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад  ажлын хэсэг байгуулагдан 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Халиун сумын Олонбулаг, Төгрөг сумын Хүрэн гол, Шарга сумын Баянгол, Баян-Уул сумын Хүйсийн говь зэрэг газруудаар тандалт, судалгаа хийж сумдын удирдлага, малчидтай уулзахад дээрх газруудын цасны зузаан 16-17 см зузаан, шөнөдөө 48 хэм хүртэл хүйтэрч байгаа учраас Халиун сумын нутагт 4, Шарга сумын нутагт 18 нийт 22 зээр идэх хоолгүй, хэвтэх хэвтэргүй болсны улмаас осгож үхсэн нь тогтоогдож, Шарга сумын Баянгол багийн нуурыг тойрсон зэгс, өвсийг их хэмжээгээр хадсаны улмаас тэр орчимд өвөлждөг айлуудын мал, ан амьтан идэх хоолгүй болжээ.

www.TOP.mn