Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн 7-р сард шинэчлэн батлагдаж, 9-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хүрээнд Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам батлагдаж, уржигдараас буюу 02-р сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Уг журам батлагдсан өдрөө л гэхэд нийслэлийн хэмжээнд 400 нь 1, 74 нь 2, 2 жолооч 3 оноо хасуулсанаас харвал энэ журам нэлээд чанга журам болсон бололтой. Торгууль төлөөд дээр нь жолооч бүрд оногдож буй 10 онооноосоо хасуулж байгаа энэ явдалд иргэд дургүй байгаа ч энэ журмын гол зорилго бол зам тээврийн ослыг бууруулах, ард иргэдийнхээ амь насыг хамгаалах явдал учраас хэнбугай нь ч эсэргүүцээд нэмэргүй нэгэнт батлагдаад хэрэгжээд эхэлсэн хууль. Тиймээс жолооч бүр анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцоод дүрмээ зөрчихгүй байвал оноогоо алдахгүй яваад байж болох нь ээ. Тэр дундаа согтуу жолооч нарт хамгийн их халгаатай журам. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаад баригдвал жолоодох эрхээ хасуулаад мөнгөн торгууль төлөөд дээр нь 10 оноогоо бүгдийг нь нэг дор хасуулах нь байна.
www.top.mn