Дуучин Э.Энхзолыг хүмүүс “Киви” хамтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан гэдгээр нь андахгүй. Тэрээр хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлээ туурвин гадаадад сурч амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн. Тэрээр харин эргэн уран бүтээлдээ орон “Single Ladies-2” инээдмийн уран сайхны киноны дуун дээр ажиллан мөн тус бүтээлд стилистээр ажилласан юм. Тэрээр энэ удаад фейсбүүк хуудсаараа дамжуулан залууст сэрэмжлүүлэг хүргэжээ.
Тэрээр “Хүмүүсээ гадуур нил хулгайч, балиар дээрэмчид их байна гэнэ шүү. Өдөр болгон л тэгж хулхидуулсан гэх зүйлс сонсогдох юм. Айлуудад хулгай ч их орж байна. Сайн танихгүй хүнд итгэж мөнгө төгрөг утсаа өгөв өө. Эхлээд их балиар итгэлийг чинь олдог гэнэ шүү хулгайч нар. Бүүр тусалж байгаад хулхиддаг гэнэ.

www.paparatsi.mn