02.04

Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг маргааш олгоно

Өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт хүүхдийн 97 хувь юм. Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно гэж ХАХНХ-ын сайд хэллээ.

Хамтын тэтгэврийн тухай хууль 2015 оны 12 дугаар сард батлагдсан. Энэ хууль батлагдсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хууль болсон.

Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030” бодлогыг батлуулсан зэрэг мэдээллийг өгсний дараагаар С.Эрдэнэ сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба