Тавантолгойн хэлэлцээр хийгдэх гэж байгаа энэ үед тус асуудлаар иргэний хөдөлгөөнүүд байр сууриа илэрхийлэхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас “Урагшаа Тавантолгой-иргэдийн санаачилга” судлаачдын нэгдлээс Тавантолгойг гацаанаас гаргах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай мэдээлэх бол 12:30 цагаас Баялаг бүтээгчдийн хөдөлгөөнөөс Тавантолгой, Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийх юм байна.
С.НАРАН