02.05

“Хөхөө Намжил” дуурийг эгшиглүүлнэ

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэсэн хувилбараар ирэх бямба, ням гаригт тавих гэж байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон үндэсний сонгодог бүтээлүүдээ сурталчлах, хөгжмийн зохиолчдоо алдаршуулах зорилгоор монгол дууриа сонсогчдын хүртээл болгож эхэлсэн билээ. “Хөхөө Намжил” дуурийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн дуурийг 1961 онд үзэгчдийн хүртээл анх болгосон ба гурван удаа шинэчлэн найруулсан байна. Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хэчнээн баялаг болохыг магтан дуулсан аж. 


Эх сурвалж http://www.info.mn