Оросын Пусси Риот хамтлагийн охид Засгийн газрыг өдөөн хатгасан дахин нэг шинэ дууны клипээ цацсан байна. Хамтлагийн охид энэ удаад ОХУ-ын прокуроруудын өмсдөг цэнхэр өнгийн дүрэмт хувцастай клипэнд тоглож хууль сахиулагчдыг элэглэн дууриажээ.
Шинэ уран бүтээлээ Ерөнхий прокурор Юрий Чайкагийн үйлдлийг шүүмжэн буруутгаж Чайка гэж нэрлэсэн байна. Пусси Риот хамтлын 3 гишүүн 2012 нь Москвагийн шашны сүм хийдийг гутаан доромжилсон хэргээр баривчлагдсан юм. Тэднийг хэт даврах үзэлд буруутгаж 2 жилийн хорих ял оноосны эцэст 2013 онд сулласан билээ.
Эх сурвалж: www.ubs.mn