02.05

Хиллари Дафф нөхрөөсөө байраа худалдаж авав

Жүжигчин, дуучин Хиллари Дафф, тамирчин асан Майк Комри нар гэр бүл цуцлуулах асуудлаа цэгцэлсэн гэдгийг өчигдөр мэдээлжээ. Тэд эд хөрөнгө болон дөрвөн настай хүүхдээ өөрсөд дээрээ авахын тулд хоёр жил гаруй тэмцэлдсэн юм. Майк хэд хэдэн тансаг машинаас бүрдэх цуглуулгаа үнэт эдлэлүүдтэйгээ авсан бол хүүхдийнхээ ээжид Беверли-Хиллс дэх байшингаа, Лос-Анжелес хотод буй үл хөдлөх хөрөнгөө орхижээ. Гэхдээ харамч Комри байшингаа орхисны төлөө 2.5 сая доллар нэхсэн байна. 

Майк хэрэв цаадах нь түүнд мөнгө өгөхгүй бол байшинг нь булааж авна хэмээн экс эхнэрээ удаан хугацаанд сүрдүүлсэн гэнэ шүү. Комри зүгээр л өс санасандаа тэгсэн гэж жүжигчин бүсгүйн найзууд үзжээ. Тамирчин асан эр нэлээн хөрөнгөлөг гэр бүлээс гаралтай юм. Түүний аав маш их ашиг, орлоготой ажилладаг компанийн тэргүүн билээ. Гэрлэхээсээ өмнө тэд гэрлэлтийн гэрээ байгуулсан хэдий ч Хиллари хүүтэйгээ амьдардаг байшингаа худалдахыг хүсээгүй тул арга буюу экс нөхөртөө мөнгө төлсөн байна.

Эх сурвалж www.wikimon.mn