02.08

Баярын хоол хүнсээ муудахгүй байлгах зөвлөгөө

Хүнсний бүтээгдхүүний төрөл, шинж чанараас нь хамааран дараах байдлаар хадгална. Үүнд:

Түргэн муудах хүнсийг хөргөгчид хадгална.
Хөлдөөсөн хүнсийг хөлдөөгчид хадгална.
Хадгалахад тогтвортой хүнсийг цэвэр, хуурай газар тус тус хадгална.

Түргэн муудах хүнсний бүтээгдхүүнийг хадгалахдаа доорх үндсэн зарчмуудыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

Түүхий махыг хөргөгчид хийхдээ шүүс нь бусад бүтээгдэхүүн дээр гоожихоос сэргийлж, саванд юмуу, амсрыг нь битүүмжилсэн гялгар уутанд хийж тавибал зүгээр. Хэрэв нэг, хоёр өдөрт хэрэглэхээргүй бол хөлдөөх хэрэгтэй.
Өндгийг өөрийнх нь саванд, хөргөгчний арын гол хэсэгт байрлуулахад тохиромжтой. 

 Хадгалахад тогтвортой хүнсийг хадгалахдаа анхаарах зүйлс:

Нөөшилсөн болон хадгалахад тэсвэртэй хүнсний бүтээгдхүүнийг сэрүүн, цэвэр, хуурай газар хадгалдаг.
Зуух болон цахилгаан зуухан дээр, угаалтуурын доор, чийгтэй гараж, подвал, хэт өндөр, нам хэмд өртдөг газар бүү тавь.
Гурил, будаа, элсэн чихэр, чихэр, гурилан бүтээгдэхүүн, жимсний чанамлыг хуурай, агааржуулалт сайтай, нарны гэрлийн шууд тусгалгүй, гэрэл багатай газарт сэрүүн нөхцөлд (180C-ээс бага) хадгалбал чанараа алддаггүй.  

Жимс, ногоог хадгалахад анхаарах зүйлс:

 Ямар ч ногоог ил задгай, гэрэл ихтэй, халуун газар хадгалахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Үргэлж таглаатай, сэрүүн газар хадгална. Түүнчлэн хэт чийглэг газар хадгалахад аминдэм, эрдэс бодис нь задардаг.
Хэт халуун газар хадгалахад аминдэмийн түвшин хэдхэн хормын дотор багасна.
Төмсийг харанхуй, сэрүүн, хуурай газар хадгална. Хөргөгчид хадгалж болохгүй. Учир нь хөргөгчид хадгалахад найрлаган дахь сахарын хэмжээ нь ихэсдэг. Ингэснээр төмсийг өндөр хэмд шарах, жигнэх явцад үүсдэг акриламидом гэдэг химийн элементийн түвшинг нэмэгдүүлдэг. Хуурай, сэрүүн газар хадгалснаар ургалтаас сэргийлнэ. Ногоон болон ургасан төмсийг хэрхэвч хэрэглэж болохгүй.

Цагаан будаа, үр тарианы хүнсний зүйлийг хадгалах, дахин халааж хэрэглэхдээ хэд хэдэн зарчмыг баримтлах шаардлагатай. Учир нь бага зэргийн алдаа гаргаснаар хоолны хордлого болох аюултай.

Болгосон цагаан будаа, үр тариагаар хийсэн хоолыг тасалгааны хэмд удаан байлгахад амархан мууддаг. Учир нь бактери үржиж, хорт бодис ялгаруулдаг тул бөөлжис цутгуулж, хямралд оруулна. Халааж хэрэглэхэд ч хорт бодисууд нь үхдэггүй. Иймээс цагаан будаа, үр тарианы төрлийн хоолыг бэлтгэсний дараа шууд идэх хэрэгтэй. Хэрэв ийм боломж байхгүй бол хийсний дараа нэг цагаас илүүгүй хугацаанд сэрүүн газар байлгаж, дахин халаах буюу хүйтэн хоол маягаар хэрэглэж болно.

Ямар ч төрлийн будаа, үр тариагаар хийсэн хоолыг тасалгааны хэмд хонуулсан бол шууд хаях хэрэгтэй!

Хүйтэн зуушны төрлийн будаа, үр тариагаар хийсэн хүнсний зүйлийг худалдан авахдаа баглаа, боодол дээрх үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах зааврыг заавал шалгадаг байх нь чухал.