04.06

Жүжигчин Г.Нарансолонго “урт үсээр” гангарав

 "Эмоци"  продакшн байгуулан  "ХТҮЦ" -ээс өрх тусгаарлан уран бүтээлээ туурвиж байгаа Г.Нарансолонго хамтлагийнхан дундаа “папарацичин” гэгдэх болсон. Юм л бол зураг авч, бичлэг хийн цахим хуудаснаа нийтэлдэг түүнээс заримдаа нөхөд нь “зугтдаг” гэсэн шүү. Өдгөө  хавар цагийн шинэ уран бүтээл болох "Тоглож болохгүй тоглоом" цоо шинэ инээдмийн шоу тоглолтоо хийхээр завгүй байгаа аж. Ийнхүү завгүй жүжигчин ажиллахын зэрэгцээ өөртөө ч анхаарч, үсний засалтаа өөрчилж, “урт үсээр” гангарчээ. Түүний шинэ имиж өөрт нь зохисон гэж ванлий. Түүгээр ч зогсохгүй “Сайхан бүсгүй, улам залуужсан байна” хэмээн фенүүдээсээ магтаал сонсоод амжжээ

П.ТУУЛ