Сураггүй болсон: Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Урт булаг” гэдэг газраас 2016.02.10-ны өдрийн 14:00 цагт иргэн Э /28 настай, эрэгтэй/ автомашинаа орхиод цахилгааны шугамаа засварлахаар явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.02.10-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 8 хүн 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.02.11-ний өдрийн 11:50 цагт тус сумын “Хилэнцэгийн ам” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Аврах ажиллагаа: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн “Лүн” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км-т/ иргэн Б, Л нар нь 19-59 ГАҮ улсын дугаартай “Стевер” загварын ачааны автомашинтай замын зорчих хэсгийн хажуу руу гулгаж орсон, шатахуун дууссан тухай дуудлагыг 2016.02.11-ний 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.02.11-ний өдрийн 13:00 цагт автомашиныг, бараа материалын хамт татан гаргасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газарт 6 иргэн зорчиж явсан 08-18 ГАА улсын дугаартай “Делика” загварын, 2 иргэн зорчиж явсан 69-64 ГАА улсын дугаартай “УАЗ-469” загварын автомашинууд цасанд суусан дуудлагыг 2016.02.11-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нийт 8 иргэн зорчиж явсан 2 автомашиныг 2016.02.12-ны өдрийн 06:35 цагт цаснаас татан гаргасан.
Цасан саатсан: Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Хүрз”-д гэдэг газар 00-79 УНО улсын дугаартай автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.02.11-ний өдрийн 14:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн С-ийн Landcruiser-200 загварын автомашиныг 2016.02.11-ний өдрийн 16:30 цагт цаснаас татан гаргасан.
Увс аймгийн Түргэн сумын Бургастай багийн “Улаан давааны адаг” гэдэг газарт Бөхмөрөн сумаас Улаангом сумын чиглэлд явж байсан 19 иргэн зорчиж явсан 59-99 УВХ улсын дугаартй “Пургон”, 27-78 3 иргэн зорчиж явсан УВХ улсын дугаартай “Прадо”, 6 иргэн зорчиж явсан 17-06 УВХ улсын дугаартай “Микро автобус” загварын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 2016.02.11-ний өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нийт 28 иргэн зорчиж явсан 3 автомашиныг 2016.02.12-ны өдрийн 03:00 цагт цаснаас татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн багийн нутаг “Хөндлөнгийн арын ташуу” гэдэг газарт Хужирт сумаас Арвайхээр сумын чиглэлд гарсан 70-00 УНБ улсын дугаартай “Соната-2” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.02.12-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /33 настай, эрэгтэй/, Г /39 настай, эрэгтэй/ нарын зорчиж явсан 1 автомашиныг 2016.02.12-ны өдрийн 02:00 цагт цаснаас татан гаргасан.
www.TOP.mn