02.15

Жүдо бөхийн шигшээ баг Оберваартад багаараа тэргүүллээ

Австрийн Оберваартад болж буй эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдлаа. Энэ өдөр манай гурван бөх хүч үзсэнээс 81 кг-ын жинд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчид болох багийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар/Говь-Алтай аймгийн Жаргалан сум/, Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймгийн Алдархаан сум/ нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн юм. Энэ удаа Отгонбаатарын Ууганбаатар, Нямсүрэнгийн Дагвасүрэнг торгуулиар ялж аваргын алтан медаль хүртлээ.

О.Ууганбаатар жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдсан бөгөөд Польш, Азербайжан, Казахстан, Австрийн бөхчүүдийг ялсан бол Н.Дагвасүрэн Франц, БНХАУ, ОХУ, Ираны бөхчүүдийг дараалан ялсан байна. Тэд өнгөрсөн оны Чингис хаан Гран Прид учраа таарахад анхдугаар ИППОН трофи шагналын эзэн Н.Дагвасүрэн ялсан бол энэ оны улсын аваргын финалд О.Ууганбаатар өрсөлдөгчөө боох мэхээр ялаад байгаа юм. Мөн энэ өдөр +100 кг-ын жинд барилдсан ОУХМ Баттулгын Тэмүүлэн Францын бөхийг ялсан ч Азербайжан, Тунисын бөхчүүдэд дийлдснээр үзэгчдийн суудалд шилжсэн байна.

Австрийн Оберварт хотноо зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй очсон Монголын жүдо бөхийн шигшээ баг 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 48 орны багийг тэргүүллээ. 
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчиддаа баяр хүргье.

ХАМТЫН ХҮЧ, АМЖИЛТ

Эх сурвалж: www.unen.mn