Сайд асан Х.Тэмүүжингийн нууц амраг, хар тамхичин гэгдээд байсан Г.Сарангэрэлтэй энэ удаа уулзаж ярилцлаа. Түүнийг Х.Тэмүүжинг унагахын тулд улстөрийн золиос болгосон ч гэж зарим нь дүгнэдэг. Ямартай ч Г.Сарангэрэл энэхүү адармаатай хэргээс болж нэг жил, хоёр сарын хорих ялыг биеэр эдлээд гарч ирээд байгаа юм. Батлан даалтад байх хугацаандаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа”-нд орж байсан тэрбээр тэр цагаас хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй. Харин манай сэтгүүлийн хүсэлтийг хүлээн авч, ярилцсаныг анх удаа “People of Mongolia” сэтгүүл хүргэж байна.
-Бичин жилд Г.Сарангэрэл хэдэн нас хүрч байна вэ?
-Би одоо 21-тэй.
-Муу нэртээс гарч ирээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Одоо бол сэтгэл санаа нэг үеэ бодвол сайхан болсон биз дээ. Шокын байдлаасаа гарчихсан л байх?
-Шокын байдлаасаа бүрэн гарсан гэж хэлж болохгүй. Өнгөрсөнөө бодно, тунгаана, хийсэн алдаандаа харамсана. Зарим хүмүүс өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээ гэж ярьдаг. Өнгөрсөнөөрөө битгий амьдар гэдэг. Миний хувьд өнгөрснөөрөө амьдрахгүй байж чаддаггүй. Өнгөрсөн үедээ алдсан алдаагаа давтахгүй юмсан гэж маш их зүйлийг эргэцүүлж боддог. Тэр бүхнээсээ суралцаж, гишгэсэн алхам бүрээ эргэж хардаг болсон доо.
-Гишгэсэн алхамаа эргэж харах нь зөв өө. Харин урдаа ямар зорилго тавиад байна вэ?
-Надад бодсон, зорьсон зүйлс маш их бий. Удахгүй өөрийн гэсэн жижигхэн бизнестэй болно. Мөн шинэ ондоо хөөрхөн хүүхэдтэй болох гээд хүлээж байна.
-Өө, баяр хүргэе. Ооо хэдэн сартай юм бэ?
-Одоо бүрэлдээд гуравхан сар болж байна. Ойрдоо хордлого өгөөд, хоол ч орохгүйгээс болж тураад байгаа. Байн байн огиод их л хэцүү байдаг юм байна.
-Ямар залуутай гэр бүл болоо вэ?
-Манай нөхөр миний үеийн сайхан залуу бий. Их халамжтай, хайртай. Бид багын танил, найзууд байсан.
-Багын найз гэдэг утгаараа бие биенээ их сайн мэддэг байх нь. Ингэхэд Г.Сарангэрэлийн бага нас хаана өнгөрсөн юм бэ?
-Миний бага нас 3, 4 дүгээр хороолол, тэр тусмаа Монген цогцолбор сургуулийн дэргэд өнгөрсөн дөө.
-Монген дунд сургуулийг төгссөн юм уу?
-Үгүй. Тэнд олон жил сурсан. Би 40 дүгээр дунд сургуулийг 2011 онд дүүргэсэн.
-Харин сонгосон мэргэжлийн хувьд?
-Би анх Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Аялал жуулчлал, менежментийн ангид элссэн юм. Хувийн шалтгааны улмаас хоёрдугаар курстээ орж чадаагүй, чөлөө авсан. Дараа нь өөр сургуульд орох гэтэл өнөөх хэрэг төвөгт орооцолдоод худлаа болсон. Гэхдээ би ирэх жилээс дахин мэргэжлээрээ суралцаж, төгсөх бодолтой яваа. Уг нь би багаасаа урлагт дуртай, урлагийн үзлэг гээд л гүйж явдаг охин байсан. Арван жилээ төгсөөд СУИС-д орно гэж боддог байлаа. Гэр бүлийнхэн маань зөвшөөрөөгүйн улмаас урлагаар явж чадаагүй. Одоо бол урлагаар явна гэж худлаа болсон байх л даа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь "PEOPLE of Mongolia" сэтгүүлээс хүлээн авч уншаарай