Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэсэн.
Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэд болон худалдааны байгууллага руу чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог болсон гэж саашаагдаж байна. Төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл байгууллага сүлжээ дэлгүүрүүдэд байршуулсан бараагаа зарагдсан тохиолдолд л татварын албанд НӨАТ-ын 10 хувиа төлхөөр болсон.
Уг хууль батлагдхаас өмнө тухайлбал: Аж ахуй нэгж болон байгууллага нь зах зээлд томоохон байр суурь эзэлдэг сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа тухайн барааныхаа НӨАТ-ын 10 хувийн татвараа урьдчилан төлөөд бараагаа байршуулан зардаг байсан. Харин зөвхөн зарагдсан тохиолдолд л НӨАТ-ын 10 хувийг дэлгүүрүүдээс буцаан авдаг байжээ. Гэвч бүтээгдэхүүн нь бүрэн гүйцэт зарагдаагүй байхад Татварын албанаас НӨАТ-аа нэхэмжилснээр дэлгүүрүүдэд зарагдаагүй байгаа барааныхаа татварыг давхар төлнө гэдэг зах зээлд хөлөө олох гэж байгаа жижиг дунд үйлдвэр болон байгууллагууд хүндрэл учирч үүдээ хаахад ч хүрсэн тохиолдол цөөнгүй. Шинэ хууль хэрэгжиж эхлэсэн нь саашаалтай ч өмнөх хуулийн татварын өр гэгдээд байгаа "зарагдаагүй барааныхаа татвар"-ын асуудал дуусаагүй байна.
www.TOP.mn