Хойд Америкийн мэргэжлийн спортын нэр хүндтэй өөр нэг тэмцээн ҮХЛ-ийн бүх оддын тоглолт хоёр долоо хоногийн өмнө явагдаж, улирлын өрсөлдөөн хэвийн урсгалдаа ороод байна. Энэ өдрийн хамгийн олон гоолтой тоглолт Атлантик дивизионы хоёр багийн хооронд өрнөж, Детройт 6-5-ын харьцаатай Бостоныг буулган авлаа. Атлантик дивизионы 2 болон 3-т эрэмбэлэгдэж байгаа хоёр багийн тоглолтын эхний шүгэл дуугараад ес дэх секунд өнгөрч байхад Брэд Маршан гоолын салхийг хагалсан нь Бостоны түүхэндэх хамгийн хурдан гоолоор түүхэнд үлдлээ. Жо Луис Аренад цугласан 20 үзэгч гурав дахь минут хүртэл ахин хоёр оновчтой довтолгооны гэрч болсон байна. Детройтын багийн ахлагч Хенрик Зеттерберг тоог тэнцүүлсэн ч ердөө 14 секундын дараа Зэк Тротман зочдод ахин тэргүүлэл авчирлаа.
Улмаар Детройтын экс довтлогч Луи Эрикссон зөрүүг хоёр болгосон байна. Энэ 3-2-ын харьцаатай өндөрлөхөд Павел Дацюк чухал үүрэг гүйцэтгэлээ. 37 настай Орос довтлогч ҮХЛ-ийн улирлын 928 дахь тулаандаа 900 дахь оноогоо авсан нь энэ юм. Хойд Америкт 14 дэх улиралдаа тоглож байгаа Детройтын домогт мэргэн бууч энэ амжилтандаа урамшиж, энэ өдөр ахин нэг шайб нэр дээрээ бичсэн. Энэ шайбуудаас гадна Дацюк сүүлчийн үеийн дундуур тооны харьцаа 5-5 байхад Зеттербергийн хоёр дахь гоолын довтолгоонд оролцсон нь тулааны хувь заяаг шийдсэн байна. Улаан жигүүрүүд багийнхаа ахмад хоёр лидерийн хүчин зүтгэлээр 6-5-ын харьцаатай ялалт байгуулж, Бостоноос нэг оноо илүү гарч, Атлантик дивизионы 2-р байр луу дэвшлээ. Детройт болон Бостоны дивизионы өрсөлдөгч Тампа Бэй Лайтнингийн талбай дээрээ ес дараалан хожсон цуврал энэ өдөр тасарлаа.
Үүнийг гол буруутан нь зочин Сент-Луис Блюз-ын хаалгач Брайан Эллиот байсан юм. 30 настай Канад хаалгач Аянгануудын 37 довтолгоог аюулгүй болгожээ. Эллиот ердөө нэг удаа, тухайлбал, цаг дуусахад 52 секунд дутуу байхад Оросын залуу од Никит Кучеровын цохилт хамгаалж чадсангүй. Гэвч энэ мөчид баг нь Робби Фаббри, Патрик Берглунд нарын гоолоор 2-0-ээр хошуучилж байсан юм. Тампагийн амжилтын цувралыг зогсоосон Сент-Луис-чүүд улирлын 32 дахь хожлоо авснаар 73 оноотой Өрнөд бүсийн 3-р байраа бататгалаа.
NTV - Sport