02.17

7 хоногийн дунд үеэс явган шуурга шуурч жавартай хүйтэн байна

Хугацааны дунд үеэс явган шуурга шуурч жавартай хүйтэн  байна

Баруун аймгуудын нутгаар: 17,21-нд зарим газраар, 18-19нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 18-21нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ, 21-нд зарим газраар цасан шуурга шуурна. 15-16нд хүйтний эрч бага зэрэг сулрах ч цаашдаа хүйтэн жаварлаж  Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 градус өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 радус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. 15-17-нд хүйтний эрч бага зэрэг суларна 18-наас хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-20-нд зарим газраар цас орж, салхи зүүн хойноос 14-16м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-17-нд хүйтний эрч бага зэрэг суларна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-19нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-22нд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Ойрын 4 хоногт хүйтний эрч  сулрах ч 19-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

www.TOP.mn