Аваргуудын лигийн их шөвгийн Италийн “Рома” багтай хийсэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гарсан Криштиану Роналду нэгэн өвөрмөц амжилтын эзэн болжээ.
Португалийн шигшээ баг болон Эзэн хааны багийн довтлогч залуу Аваргуудын лигийн хасагдах шатны хамгийн их буюу 56 тоглолтод оролцсон “Барса”-гийн хагас хамгаалагч асан Хавигийн амжилтыг давтсан байна.
Аваргуудын лигийн хасагдах шатанд 40 гоол оруулсан Криштиану Роналду шилдэг мэргэн буучийн хэргэмийг эзэмшдэг юм.
Эх сурвалж www.wikimon.mn