02.18

Автомашинаас 1000-10000 төгрөгийн татвар төлнө

Манай улсын автозамыг зам биш там гэж шүүмжилдэг байсан нь саяхан. Хатуу хучилттай зам нь энд тэндгүй нүхтэй, хотгор гүдгэр, хотоос гараад явахад ихэнх зам нь шороон зам байсан. Харин сүүлийн жилүүдэд жолоо мушгидаг бүхний бухимдлыг бардаг “там” зам төрхтэй болж байгаа. Гэтэл үүнийг дагаад жолооч нарт татварын дарамт ихээр ирдэг болсон нь нууц биш. Хамгийн сүүлийн жишээ бол, энэ сарын 15-нд болсон Засгийн газрын хуралдаанаар олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон явдал юм. Ингэснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна. Мөн ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэлх татварын авахаар болсон. Өмнө нь 12 хүртлэх хүний суудалтай автомашинаас 500 төгрөгийн төлбөр авдаг байсан. 

www.jirgee.mn