Дөнгөж 21 настай залуухан дуучин Жастин Бибэрийн цээж болон гар нь шивээсээр дүүрэн байдаг. Үүнийгээ өөрийн бахархал болон дуртай зүйлсээ бэлэгдэж шивүүлсэн гэв.
Харин тэрээр JQ сэтгүүлд ярилцлага өгч байхдаа өөрийн шивээсний тухай ярьжээ.
Жастинаас дахин шивээс нэмж хийлгэх үү? Ер нь шивээс хийлгэх нь зөв гэж боддог уу? хэмээн асуухад:
Би ер нь шивээсэнд дуртай заримдаа биенийхээ бүхэл хэсгийг шивээс болгох санаа төрж байсан. Гэхдээ одоо бол арай эрт байна. Магадгүй 40 юмуу 50 нас хүрчихээд хийлгэж болох юм.
Нүүрэнд дээрээ шивээс хийлгэх санаа төрж байсан гэсэн үг үү?
- Яг тийм биш. Гэхдээ хөмсөгнийхөө дээр жижигхэн JB гэсэн шивээс хийлгэнэ гэж боддог хэмээн хариулжээ. Ямар ч байсан залуухан дуучин маань өөрийн нэрний товчлолыг нүүр хэсэгтээ шивүүлэх юм байна.
www.TOP.mn