02.19

Виктория Бэкхем дахин хүүхэдтэй болно

Сүүлийн үед Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Дэвид болон Виктория Бэкхемүүдийг хоорондоо хонь, чоно шиг харьцаатай байгаа хэмээн шуугисан. Гэтэл энэ нь сэтгүүлчдийн уран сэтгэмж болох нь ил болжээ. 

41 настай Виктория, 40 настай Дэвид нар тав дахь хүүхдээ хэзээний төлөвлөөд эхэлсэн гэнэ шүү. “Сэтгүүлчдийн ярьж, бичиж байгаа шиг тэд салахгүй. Харин ч дахин хүүхэдтэй болох талаараа ярилцаж байгаа. Тэр хоёр байсхийгээд л романтик болзоонд нууцхан явцгаадаг” хэмээн оддод ойр эх сурвалж өгүүлжээ. 

Алдартнууд 16 настай Брүклин, 13 настай Ромео, 10 настай Круз, дөрвөн настай Харпер охинтой өнөр өтгөн гэр бүл билээ.

Эх сурвалж www.wikimon.mn