АТГ-аас өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнгийнхээ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. АТГ-аас 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Ингээд тус байгууллагын хийсэн ажлаас нь сийрүүлбэл,
• Хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгожээ.
• Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг нийт 122 байгууллага батлуулан хэрэгжүүлэв.
• Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр өмнөх онд хангалтгүй үнэлгээ авсан байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд дээрх байгууллагууд 31.5 хүртэл хувиар ахисан дүнтэй байна.
• Хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн "Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр жил дараалан бага оноотой үнэлэгдсэн, оноо нь буурсан, иргэдийн санал гомдол, судалгааны дүнд үндэслэн 75 байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцжээ.
• Илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд 15 зөвлөмж хүргүүлсэн байна.
• Хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгож, 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ёс зүйн 15 дүрмийн төсөлд санал өгчээ.
• Төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 23 гомдлыг шийдвэрлэжээ.
• Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, азлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр нийт 28531 хүнийг соён гэгээрүүлэх сургалтад хамруулжээ.
• Бага насны хүүхдүүдэд эориулан "Туулайхүүгийн адал явдал' номыг эрхлэн хэвлүүлж, уг номоор дамжуулан нийслэлийн ерөнхий болоесролын 40 гаруй сургуулийн сурагчдад зөв шударга амьдралын дадал хэвшил олгох чиглэлээр үлгэрчилсэн хичээл заасан нь өнгөрсөн онд соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн томоохон ажил болов.
• Цагдаагийн байгууллага дахь авлигын эрсдлийг тодорхойлох судалгаанд нийслэлийн 4 дүүрэг, 3 аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааг хамруулан 305 цагдаагийн албан хаагч. 331 иргэн хамрагджээ.
• 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.
• 2015 онд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны төв, түүний харьяа салбар, нэгжийн 161 байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан шалгалаа.
• Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон 634 албан тушаалтныг чөлөөлүүлж, мэдүүлгийг хянуулж, зөрчлийг арилгуулсан байна. “Илт ашиг оонирхлын зөрчилтэй" гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор зохих этгээдэд ханджээ.
• 2015 онд нийт 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Мэдүүлгийн хяналт шапгалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоо өмнөх оныхоос 16,8 хувиар, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 6,5 хувиар тус тус өсчээ.
• Хууль бус томилгоотой холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлжээ
• Иргэн, ах ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига. ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 317 өргөдөл, гомдол, мэдзэллийг хянан шийдвэрлэжээ. Нийт өргөдөл,гомдол, мэдээллийн 70 орчим хувийг хувь хүн, иргэнээс ирүүлжээ.
• Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 54.2 хувийг буюу 172-ынх нь зөрчлийг тогтоожээ.
• Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний мэдүүлгийг хянажээ.
О.Сайхан