02.20

Кристен Стюарт Кардашьяны гэр бүлийг доош нь хийв

Цус сорогчдын тухай цуврал киноны од бүсгүйн бишрэн шүтэгчид түүний эрүүл мэндэд санаа зовних болжээ. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр биеэ барилгүй бусдыг “багахан шиг” доромжилсон нь үзэгч түмэнд таалагдаагүй бололтой.

Сэтгүүлчид түүнээс “Кардашьяны гэр бүл” реалити шоуны талаар юу боддог талаар лавлатал “Энэ бүгд үнэхээр солиорол. Өөрсдийнхөө амьдралаар хошин комикс хийдэг хүмүүсийг би огтоос ойлгодоггүй. Тэднийд тархинд мөнгөнөөс өөр бодол байдаг юм уу? Миний хувьд тэд бол өөрсдийгөө худалдсан арчаагүй хүмүүс” хэмээн жүжигчин бүсгүй тэсгэл алдан өгүүлсэн байна. 

Эх сурвалж www.wikimon.mn