Мүүний үзэл бодол, цаад санааг ухан ойлгож амжаагүй "нялх" байхдаа гэнэдэж элсээд загалмайлуулчихсан манай зарим иргэдийг нотлох гарын үсэгтэй хөдөлгөөнгүй баримт байхад " Би Мүүнчин бишээ" гээд гүрийгээд байх хэрэггүй юм шүү дээ. Нэрсийн жагсаалтын 5-д дүү нь эсвэл ах нь бололтой нэгэн ижил овогтой нөхөр цохиж л явна.
Бүртгэсэн он сарыг англиар: Registered буюу товчлон Reg.year гэдгийг хүн бүр л мэдэх байх. Харин энэ албан бичигт байгаа Blessed year гэдгийг хар үгээр хэлбэл Загалмайлуулсан он гэж ойлгож болно. Тэгэхээр энэ нэг гүрийгээд байгаа хүүхэн (Насанбаяр) хаанаас мөнгө олж төлбөр тооцоо хийж ТВ гээр өөрийгөө өмөөрөөд байгаа юм бол. Тэгж байхаар тэр Цэрэнг шүүхэд өгчихөөч, харамсалтай нь шүүгчид баримтанд тулгуурлаж шийдвэр гаргадаг болохоор өргөдөл бичиж чадахгүй байгаа юм гэж ойлголоо...
