Сагсан бөмбөгийн “Нью-Орлеан Пеликанс” баг “Детройт”-ын талбай дээр зочлохдоо 111:106-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан аж. Тоглолтын гол баатраар “Пеликанс” багийн довтлогч Энтони Дэвис тодорчээ. Тэрбээр 59 оноо авч, самбараас 20 удаа бөмбөг шүүрчээ. Ингэснээр Дэвис энэ улирлын хамгийн өндөр оноог авсан тамирчнаар тодроод зогсохгүй нэг тоглолтод авсан онооныхоо тоогоор хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоов. Мөн түүний үзүүлсэн тоглолт тус багийн хувьд шилдэг нь болсон аж.
Түүнчлэн довтлогч залуу нэг тоглолтод 55 ба түүнээс дээш оноо авч, самбараас 20 удаа бөмбөг шүүрсэн сүүлийн 40 жил дэх хоёр дахь тоглогч болсон юм. Өмнө нь домогт Шакил О’Нил ийм амжилтыг үзүүлж байжээ. Үүгээр зогсохгүй 22 настай Дэвис нэг тоглолтод 59 оноо авч дөнгөсөн сүүлийн 53 жилийн доторх хамгийн залуу тоглогч болсон аж.
Эх сурвалж www.wikimon.mn