02.22

Элизабет Херли гуалиг биеэрээ гайхуулав

Өдгөө 50 настай жүжигчин Элизабет Херли жил ирэх тусам үзэсгэлэн төгөлдөр нэгэн болж байгаа билээ. Түүнийг он жилүүд ер өөрчилж чадахгүй байгаа юм. Үүнийг бид түүний Инстаграм хуудсыг үзээд ойлгож болно. Гэрэл зургуудын дунд Херлигийн усны хувцастай авахуулсан гэрэл зургууд олноороо бий. Сонирхолтой нь, жүжигчин бүсгүй усны хувцасны загвар зохион бүтээдэг бөгөөд өөрийн нэрийн усны хувцасны брэндтэй билээ. 

Түүний урласан усны хувцсыг алдартнууд ихэд сонирхдог. Наад захын жишээ л гэхэд, жүжигчин Жоан Коллинз тус брэндийн хамгийн үнэнч үйлчлүүлэгчдийн нэг. Хэд хоногийн өмнө Херли шинэ цуглуулгадаа багтсан цагаан өнгийн усны хувцастай гэрэл зургаа цахим хуудсандаа байршуулжээ. Шүтэн бишрэгчид нь од бүсгүйн гоёмсог биеийн галбирыг уулга алдан хүлээж авав. 

www.wikimon.mn