Хөвсгөл аймгийн Их-Уул, Баянзүрх суманд галзуу өвчин оношлогдож, өвчтэй малын сэг зэмийг шатааж, ариутган, устгажээ.
Өвчний голомтонд байсан 1560 мал, амьтанг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахад хяналт тавьж ажиллаа.Улсын ерөнхий байцаагчийн 01 тоот албан даалгаварын хэрэгжилтийг хангуулахаар Хөвсгөл аймгийн нийт сумдуудад малын галзуу өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллах чиглэлээр зөвлөмж бэлтгэж хүргүүллээ.
www.TOP.mn