Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов.
“Стандарт проперти групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайд “Шинэ толгойт” орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарсан. Төслийн хүрээнд 2015-2019 онд нийт 2,860 айлын орон сууц, 1,920 хүүхдийн сургууль, 560 автомашины дулаан зогсоол, 540 хүүхдийн цэцэрлэг, соёл урлаг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Нэгдүгээр ээлжийн 280 айлын орон сууцны хоёр блок барилгыг 2016 оны нэгдүгээр улиралд ажиглалтад оруулахаар ажиллаж байна.
www.TOP.mn