02.24

Мессигийн 2 гоол Барсаг ялалтанд хөтөллөө

Аваргуудын лигийн шөвгийн 16-н ээлжит тоглолт Арсенал-Барселона, Ювентус-Бавари Мюнхэн багуудын хооронд боллоо. Арсенал клуб Аваргуудын лигийн хүрээнд 2005-2006 онд 3-6, 2009-2010 онд 3-4, 2010-2011 онд 3-4 харьцаагаар хожигдсон. Энэ удаа Английн баг энэхүү хар цувралаа эцэс болгохыг хүсэж байсан нь мэдээж. Мөн П.Чехийн хаалганд Л.Месси гоол оруулж үзээгүй гэсэн статистик үзүүлэлттэй байсан. Гэхдээ энэ удаа “Эмират” цэнгэлдэхэд цугласан Арсеналын хөгжөөн дэмжигчдийг Л.Месси болон түүний нөхөд гомдоолоо. Гэхдээ энэ цаг үед яалт ч үгүй Барселона клуб Европ төдийгүй дэлхийн шилдэг клуб болохоо дахин батлан харууллаа. Хэрвээ Арсенал клуб өөрт олдсон боломжуудаа ашиглаж чадсан бол өөр үр дүн гарч болох байсан байх. Гэхдээ энэ өдөр хоёр багийн хаалгач, хаалгачид ажлаа сайн хийж байсан. Харин тоглолтын 72 дахь минутад хийсэн Барселонагийн сөрөг довтлолгоо үр дөнгөө өгч Неймарын дамжуулалтаар Л.Месси тооны харьцааг нээсэн. Удалгүй 83 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн ахмад тоглогч М.Фламини Месси дээр алдаа гаргасан. Хэрвээ М.Фламини алдаа гаргаагүй бол тооны харьцаа 1 бөмбөгний зөрүүгээр өндөрлөх боломж байсан. Ийнхүү Арсенал клубын шөвгийн 16-г давж чадахгүй гэсэн таагүй амжилт үргэлжлэх магадлал өндөр болж байна. Дараагийн тоглолт Барселона клубын “Ноу Камп” цэнгэлдэхэд болох тул бараг л Арсеналд боломж байхгүй болов уу? Гэхдээ бөмбөг бөөрөнхий, юу ч болж болно.

Арсенал 0-2 Барселона (Л.Месси 71’, 83’)

Тэгвэл энэ тоглолттой зэрэгцээд бас нэгэн супер тулаан боллоо. Энэ бол дотооддоо төдийгүй Европын дэвжээнд хүчирхэг хоёр баг болох Италийн Ювентус болон Германы Бавари Мюнхэн багийн тоглолт байлаа. Италийн лигт Ювентус клуб 12 сарын дундаас хойш замдаа таарсан бүгдийг буулган авч, хүснэгтийн тэргүүн эгнээнд гарч ирсэн. Улирлын эхэнд таагүй явж байсан Ювентус өнгөрсөн өвлөөс эхлэн формондоо орж, тун сайн тоглож байга билээ. Харин тэдний өрсөлдөгч нь энэ цаг үеийн шилдэг клуб болох Бавари Мюнхэн клуб байсан. Хоёр багийн тоглолт Ювентус клубын талбайд болоход нийт 4 гоол хаалганд оржээ. Улирал дуусгаад багаа орхих гэж буй П.Гуардиола Германы багтай олон цомыг хүртсэн. Харин түүнд Аваргуудын лигийн цом дутуу бөгөөд энэ улиралд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг зорьж байгаа. Мөн энэ өдөр А.Видал Ювентус багийнхаа эсрэг тоглосон бол М.Манзукич мөн хуучин баг Бавари Мюнхэн багийнхаа эсрэг тоглолоо. Тоглолтын өмнөх гарааны байдлыг харвал Бавари Мюнхэн багийн гол хамгаалагчид болох Боатенг болон Бадштюбер нар бэртлийн улмаас тоглолтонд оролцож чадахгүй нь Баваи Мюнхэн клубт асуудлыг хүндрэлтэй болгож байсан. Ингээд тоглолтын 1-р үеийн дуусахтэй зэрэгцээд Т.Мюллер багтаа тэргүүллийг авчирсан. 1-р үед Бавари Мюнхэн баг тоглолтыг тэргүүллээр өндөрлүүлсэн бол 2-р үе эхлээд 10 мин-н дараа А.Роббен тооны харьцааг 2-0 болгосон. Тоглолт бараг шийдэгдлээ гэж бодож байсан ч Ювентус ба эргэн ирэлтийг хийж П.Дибала, С.Стураро нарын гоолоор тооны харьцааг тэнцүүлсэн. Ингээд хариу тоглолт бүх зүйлийг шийдэх болж байна. Хэрвээ Бавари талбай дээрээ 0-0, 1-1 харьцаагаар хожиход цааш шалгарах бол Ювентуст хожил хэрэгтэй.

Ювентус 2-2 Бавари Мюнхэн

www.ssport.mn