04.07

Л.Сөрөлт нийтийн дуу руу урвах уу

“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт хошин урлагаасаа гадна нийтийн дуунд хошуурах болсон. Тухайлбал, МУСТА  дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран “Хөөрхөн” хэмээх дуу дуулж олны хүртээл болгоод амжсан. Гэсэн хэдий ч дээрх дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр дуулсан, шүүхэд дуудагдсан гээд багагүй хэл амны бай болсон билээ. Тэгвэл саяхан Л.Сөрөлт "Харын тэнгэр диваажин" хэмээх дахин нэг шинэ дуу дуулсан байна. Түүнийг “хошин урлагаа орхиод нийтийн дуучин болно” хэмээх яриа гарах болсон. Ямартай ч жүжигчин Л.Сөрөлт нийтийн дуу урвах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

С.НАРАН