Өмнөговь аймгийг 2013-2016 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслийг эрүүл мэндийн төв, сумдын эмч мэргэжилтэн, удирдлагуудад аймгийн Засаг дарга Б.Бадраа болон холбогдох хэлтсийн дарга нар хүлээлгэн өгөв.
Мөн ХБНГУ, Япон улс, БНСУ, Тайланд улс, БНХАУ-д эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдаад байсан техник хэрэгслийн дутагдал, эмч мэргэжилтнүүдийн ур чадварын асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн юм.
Өмнөговийн иргэд Өмнөговьдоо оношлуулж эмчлүүлэх бүрэн боломжоор хангагдаж, Улаанбаатар явж эмчлүүлэгчдийн тоо 2012 онтой харьцуулахад 43,1 хувиар буурсан байна.
www.TOP.mn