Улсын бүртгэл, статистикийн газрын цахим хуудаснаа “”Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм” гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллээс үүдэн гадаад паспортыг дахин шинэчилж солих тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарч, олны анхаарлыг татсан.
Энэ асуудлыг УБСГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Гадаад паспортыг чиптэй болгох асуудлыг ярьж байна. Зөвхөн яриа хэлэлцээрийн төвшинд байгаа гэсэн үг. Үүнийг гадаад паспортыг сольж шинэчлэх гэж ойлгож болохгүй” гэлээ.
Дашрамд, паспортоо өндөр нууцлал бүхий чиптэй паспортоор солих эсэхийг иргэн өөрөө сонгох гэнэ. Өөрөөр хэлбэл сунгалт хийлгэх шаардлагагүй чиптэй гэх паспортыг захиалан авч дахин солиулах уу аль эсвэл хуучин гадаад паспортоо хэрэглэх үү гэдэг нь тухай хүний сонголт байх тухай албаныхан онцолж байна.
Д.ЖАРГАЛ
www.zaluu.com