02.27

Металл Рок хөгжим сонсогчид цусаа хандивлав

Эль Сальвадор улсын хүнд металл рок хөгжмийн шүтэн бишрэгчид үнэгүй тоглолт үзэхийн тулд цусаа хандивласан байна. Их Британий алдарт Iron Maiden металл рок хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо энэ сард эхлүүлж, тун удахгүй Эль Сальвадор улсын нийслэл Сан Сальвадор хотод тоглох гэж байна. Тоглолтын тасалбарыг цусаа хандивласан эхний 50 хүнд үнэ төлбөргүй бэлэглэж байгаа юм.

Гэсэн ч 50-иар тогтохгүй хамтлагийг шүтэн биширдэг олон зуун рок хөгжим сонсогчид Улаан Загалмайн нийгэмлэгийн гадаа цусаа хандивлахаар цуглажээ. Тус хамтлаг ирэх 4 дүгээр сард манай урд хөршийн нийслэл Бээжин хотод ирэх юм байна.

www.ubs.mn