02.27

Элтон Жон Майкл Жексоны дүүг шүүмжлэв

The Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нэрт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон дуучин Жанет Жексоны талаар юу бодож явдагаа ярьжээ. Их Британийн дуучин Элтон Жон фонограм тавьж дуулахыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ онцлов. 

“Энэ бүсгүй ам барьж байгаа нь гутамшиг. Фонограм тавьж дуулах юм бол тоглолт хийгээд хэрэггүй. Тэрний оронд би эмэгтэй хүний дүрд хувирсан эрэгтэй дуучдыг илүүтэй үзэх болно” гэж Элтон Жон ярьсан байна. 

Тэрбээр ам барьж дуулдаг хүмүүсийг хэзээд буруушаадаг байсан билээ. Хэдэн жилийн өмнө тэрбээр дуучин Мадоннаг ийн шүүмжилсэн аж. 

Өмнө нь Жон, Жанет нар амжилттай хамтран ажиллаж байсан юм. 1999 онд тэд хамтдаа дуу бичүүлж байжээ.

http://www.wikimon.mn/