Цахилгаан түгээх сүлжээнд нийтийн бус эзэмшлийн шугам тоноглол ихсэж байгаатай холбоотой дараах сөрөг үзэгдлүүд гарч байна.
- Цахилгаан түгээх сүлжээ компани нь шинэ холболтын хүсэлт гаргагчдад зөвхөн техникийн нөхцөл өгснөөр ажил нь хязгаарлагддаг тул иргэд шугам сүлжээний тоноглол худалдан авах, зураг төсөл угсралтын ажил хийх, ашиглалт үйлчилгээ явуулах зэрэг огт мэдэхгүй ажлуудаа аргагүйн эрхэнд өөрсдөө хийж байна.
- Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний хэмжээнд хэрэглэгчийн эзэмшлийн шугам тоноглолын эзлэх хувь хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнээр сүлжээний суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг жигд бус болгож байна.
- Мэргэжлийн засвар үйлчилгээ огт хийгддэггүй шугам тоноглолын өсөлт нь нийт хэрэглэгчдийн хэвийн цахилгаан хангамжид сөргөөр нөлөөлж байна.
- Бага чадал дамжуулдаг зэрэгцээ шугамууд олноор үүсч байна.
- Улаанбаатар хотод цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах газар олддоггүйгээс хувийн өмчийн шугам дэд станцуудаас бусад шинэ хэрэглэгчийг холбох шаардлага байнга тулгарч байна.
- Хувьдаа шугам тоноглол өмчлөгч нь шинэ хэрэглэгчийг холбуулахдаа өндөр төлбөр нэхэж, ашиг олох зорилго агуулж байна.
- Хувийн шугам тоноглол хамтран эзэмшиж буй иргэдийн хооронд төлбөрийн болон ашиглалтын маргаан их гардаг.
- Иргэд зах зээлээс хамгийн хямд гэсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байна. Ийм тоноглолуудын чанарт хяналт тавих боломжгүй байдаг.
www.TOP.mn